Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төрд олон үйл явдал ар араасаа хөвөрсөөөр...АН нэг жагсаалд 40 сая төгрөгийг зарцуулдаг хэмээн олонхи болсон МАН-аас мэдээлэв. Харин АН дотроо хагаралдаж, намынхаа даргын эсрэг үйл ажиллагааг явуулаад эхэлсэн гэх. С.Эрдэнэ намынхаа гишүүдийг цагдаагаар дарамтлуулсан хэмээн баримт дэлгэгдэв. Дэлгэрэнгүйг эндээс уншаарай

Мөн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүс АТГ-аар дамждаг болсон гэхэд буруудахгүй нь бололтой. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг энэ сарын 20-ны өдөр цагдан хорьсон. Тэгвэл тэрбээр өчигдөр үдээс хойш суллагдсан юм.

М.Энхсайхныг Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэргээр баривчилсан юм. Харин түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Авлигатай тэнцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, суллав. 

Нийгэмд Монгол хүн амьд явахын батлагаагүй хотод бид амьдарч буй. Наад зах нь ногоон гэрэл, цагаан шугамаараа зам хөндлөн гарч байгаад хохирогч болох асуудал бол энүүхэнд байдаг болсон. Цаашлаад баригдаж байгаа барилгаас элдэв зүйл унаж гэмтэж бэртээх гээд олон хүчин зүйлсээс болж өнөөдөр бид амьд явах батлагаагаа алдчихаад байна. Хамгийн сүүлд гэхэд, барилга дээр ажиллаж байсан нэгэн залуу ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насан дээрээ амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Энэ тухай эндээс уншина уу

Мөн Жилд 60 биш 600 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. 2018 онд  29474 ослын дуудлага ирсэнээс 562 хүн нас барж, 3548 хүн гэмтсэн ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. дэлгэрэнгүйг эндээс бүрэн уншаарай.

Эдийн засгийн салбарт дорвитой өөрчлөлт гарсангүй. Харин шатахууны үнэ буурав.  Энэ сарын 5-ны өдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдав. Уг хуралдаанаар АИ 92 бензиний үнийг буулгах шийдвэрийг гаргаж, нефть импортлогч компаниудад үүрэг өгсөн юм.

Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буурах ёстой гэж Үнийн зөвлөлөөс үзсэн юм. Энэ дагуу нефть импортлогч компаниуд шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгажээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сард “Содмонгол”, “Петровис” зэрэг нефть импорлогч томоохон аж ахуй нэгжүүд шатахууны үнээ литр тутамд 80-100 төгрөгөөр нэмж бусад нь дагасан. Тухайлбал “Сод монгол” ХХК АИ 92 автобензины үнэ 1940 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ нь тус компаниудын 2019 онд үнээ нэмсэн анхны тохиолдол биш. 2019 онд 50-100 төгрөгөөр хэд, хэдэн удаа шатахууны үнэ нэмэгдсэн. Харин хоёр удаа 50 төгрөгөөр буулгав.

Одооогоор АИ-92 бензин 50 төгрөгөөр буурч 1890 төгрөг болсон байна. Шат шатандаа арга хэмжээ авч ажиллаж дахин үнийг буулгана гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл УУХҮЯ, АМГТГ, ШӨХТГ зэрэг газрууд шатахуун импортлогч компаниудад шахалт үзүүлж, хяналт тавьж ажиллан цаашид шатахууныг үнийг дахин буулгахаар ажиллаж байгаа юм байна.

Спорт  Голландын Амстердам хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ- нд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж, шилдэг найман баг тодорсон юм. Харин Монголын эрэгтэй баг “B” хэсэгт гуравдугаар байрт бичигдсэнээр цааш өрсөлдөх эрхийг авч чадаагүй. Энэ хэсгээс Украйн, Пуэрто Рикогийн багууд шалгарлаа.

Манай сагсчид ОХУ, Эстонийг хожоод байсан юм. Энэ сарын 20-нд болсон  Пуэрто Рикод 21:18, Украйнд 18:17-аар хожигдож хэсэгтээ гуравт бичигдлээ. Манай залуус Украйныг хожсон тохиолдолд цааш өрсөлдөх боломжтой болох байсан. Энэ тоглолт маш өрсөлдөөнтэй болж, тоглолтын үндсэн 10 минут  16:16-аар өндөрлөсөн. Ингээд нэмэлт цагт Украйнчууд түрүүлж хоёр оноо авч чадсанаар шилдэг наймд ийн үлдсэн юм.

Мөн Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азид түрүүлж, монголчуудынхаа сэтгэлийг оогшоогоод авлаа. БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Мөнхзул хүрэл медаль хүртэж, эмэгтэй шатарчдаас анхны тивийн медалийг эх орондоо авчирсан.

Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Олон улсын шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлэв. Түүний хувьд түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулжээ. Энэ

Соёл урлаг: Энэ долоо хоногт соёл урлагийн салбарынхан нам гүмхэгн байв. Харин НИКИТОН хамтлагийн 25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа юм. Тус хамтлагийнхаа ойн баяраа угтаж маш олон ажил хийж байгаагийн нэг нь энэ сарын 29нд төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолт ажээ. Энэхүү тоглолтын тасалбарын үнэ нь 10 мянган төгрөгөөр худаалдагдаж байгаа гэнэ.