Сайн байцгаана уу? та бүхэн надад зөвлөөч би нэг хүнтэй амьдраад 5н жил боллоо эхний нэг жилд би өөрийгөө их л сайн хүнтэй учирсан мэтээр төсөөлдөг байлаа.

Харин 2 дахь 3 дахь жилээс эхлээд энэ хүнээс болж их сэтгэлийн зовлонтой амьдарч байна элдвийн охид хүүхнүүдтэй харилцсан танилцсан уулзсан байдал их гарч ирнэ. Би өөрөө хүнд их үнэнч болохоор ийм хууралтыг бол би тэвчдэггүй яаж чаддаг байнаа л гэж боддог болсон. Сүүлдээ ч бүр юмаа нуугаад байхаар нь нууцаар үзээд мэдчихнэ тэгхээр огт миний буруу намайг уучлаарай гэж бүр нэг ч удаа хэлж байгаагүй харин ч зодож нүдээд элдвээр харааж, надад л буруу өгнө, чи хүн шиг байгаагүй бол би хэзээ ч ингэхгүй гэж би ч сүүлдээ өөртөө л буруу өгөөд за зарим нэг юмыг нь мэдээгүй юм шиг өнгөрөөх ч, хэрэгтэй болов уу арай их хардаж сэрдээд байна уу ч гэж бодно. 

Өөрөөсөө илүү л энэ хүнд санаа зовно би анхандаа оюутан байсан болохоор мөнгө төгрөг ч муухан байлаа, гэхдээ тэгж их мөнгө төгрөг энэ хүнээс асууж аваад байсан удаа байхгүй ээ. Аль болох л өөрөө зохицуулж явахыг боддог. Намайг ч бас цагийн ажил хий хичээл чинь бага ордог юм байна, мөнгө ол л гээд байдаг байсан. Би тэгээд явалдсан охидууд руу нь залгаад найз охинтойг нь мэдсээр байж ингэж явахаасаа ичихгүй байна уу гээд хэрүүл хийчихээр нөгөө охидуудаа өмөөрөөд намайг зодож бас утасыг минь хананд савчихдаг байлаа. Хэдэн ч удаа утсаа савуулсан, тоогоо алдсан байх. Бие хаа ч байнга л хөх няц л явдаг боллоо. Гэхдээ яагаад салчихаагүй юм бэ гэж үү.

Эхний нэг жилд үнэхээр сайн хүн надад санагдсан бас их дасчихсан байсан, даа ч зовсон үед минь хань болох хүн биш гэдгийг одоо дэндүү сайн ойлгосон. За тэгээд би хоол хийх, гэр орны ажилд жоохон маруухан л даа. Гэхдээ их хичээж сэтгэл гаргаж аль болох л хамаг сайнаараа хичээнээ. Тэр хүний трусик оймс хувцас хунарыг нь гараа зүлгэртэл цэврүү үсэртэл л үрж угаана гэр оронг нь ч байнга цэвэр байлгана. Би оюутан байсан болохоор харин байр нтрын түрээс гээд мөнгө төгрөг дээр туслаад байж чаддаггүй байсан юм. Тэгээд хэд хэдэн удаа хоол хийж байхдаа гурил түүхийрсэн байна эсвэл ямар их тос хийдэг юм писда чинь гээд хийсэн хоолыг минь надруу цацна, их доромжилноо. Гомдоод уйлчихаар яасан гэж уйлаад байгаа писда вэ, юундаа уйлаад байгаа юм гэнэ. Шүдийг минь унатал цохисон удаа ч байна 3дахь жилдээ би сургуулиа төгсөөд ажилд оровоо тооцоо орлого хураасан ажилд ороод явж байгаад мэлээн мөнгөний өр ширэнд ч оров өөрийн ч буруугаас бас өрөөлифн ч буруугаас болоод бусдын дутаасан бараа ч над дээр бичигдээд шүүх цагдаа дээрээ тулаад асуудал хүндэрвээ. 

Өнөө маргаашгүй л төл гээд болдогүй энэ хүнээс ч би гуйгаагүй өгөх боломж нь байхгүй байтал нөгөө хүмүүс цагдаагаа дагуулаад энэ хамт амьдарч байсан хүнийд очсон болж таарав. Тэр үед салчихсан тус тусдаа байсан юм. Над руу залгаад л тэр мөнгийг нь хурдан төлөөч манайх ямар өр шир нэхэж ирдэг газар уу гэж элдвээр харааж харааж байгаад таслав. Энэ асуудлаас ч болоод нойргүй шахам л хонодог байлаа. Их айгаад манайх ч тийм боломжийн айл бишээ хотын захад хашаа байшинд л өнөө маргаашийн хоолоо аргацааж амьдардаг улс, төрсөн гэх ах дүү ч байхгүй нас өндөр ээжтэйгээ л амьдрана. Би л гэр орноо гэж явахгүй бол өөр орлого олох боломж байхгүй. Ээж маань тэтгэврийн хэдэн цаасаа тултал нь зээл аваад намайг нэг их сургууль төгсгөсөн.

За тэгээд өр ширээ ч яахав ажил хийж явсаар явсаар нэг төлж дуусгав. Энэ хүний ар гэр нь манайхыг бодвол харьцангуй боломжийн улс бас ажил төрөл нь ч гэсэн. Тэгээд намайг өрөө төлж дууссаныг мэдээд эргээд холбоотой болж эхлэвээ. Өөрөө ч хэлж байна лээ, тэр хүмүүс чинь намайг төл гэвэл яах юм гээд тэгээд манай ах эгч нарын бүх дугаарыг өгсөн байсан. Надад хамаагүй энэ хүмүүсээс нь нэх гэж ... ишшш би тэрнээс гуйж гуйвшаад миний өрийг төлөөд өгөөч гээд явав гэж дээ . Би бол гэтэл цалин мөнгөө буувал бэлэг сэлт өгөхдөө ч үнэтэй гоё л гэсэн зүйлсийг авч өгдөг нэг юм өрний асуудлаасаа гарав аа.

Одоо бол намайг хамт амьдраад эхэлсэн 3 дахь жилээсээ эхлээд л гэртээ байлгахаа байсан гэрт нь нууц камер суулгаад юм хумыг нь ухаад мэдчихнэ гээд тэгээд түр ойрхон гарахаар бол намайг орцондоо гаргаж хүлээлгэнэ. Нэг удаа төрсөн өдөр нь болоод намайг үүрийн 5н цаг хүртэл орцонд хүлээлгэж зогсоосон, 6н цаг хүлээлгэсэн миний утас цүнх гээд юмнуудыг гэртээ үлдээчихээд гарахдаа би чамаас болж найз нөхөдтэйгээ гарч орох, уулзалдах нь ховордлоо гэхээр нь их юмаараа гийгүүлж дээ гээд хэлчихсэн чинь зодуулчихаад орцонд нь хөөгдөж гарч байгаа юм. Одоо бол гадуур хамт явахгүй тус тусдаа зайгаа барьж явна бас намайг тийм ч ажил хий ийм ч ажил хий эсвэл гадаад яв гэнэ. Тэгээд харьцдаг охидууд нь яг хэлсэн ажлыг нь хийдэг би бол одоо мэдсэн хирнээ л мэдээгүй юм шиг байгаа.

Өөр хүнтэй болоод хурдан зайлаад өгөөсэй л гэж хүсч байна. Гэр хороололд амьдардаг найз нөхөд нь ч гэсэн олиггүй юмнууд бүр нэг сэтгэхүй нь ийм тийм гээд их гоочилноо намайг, сүүлд энэ хүн намайг хуурч байгаа юм чинь би ч гэсэн нэг ямар байдгийг нь мэдрүүлэе гэж бодоод өмнө нь найзалж байсан нэг залуутай уулзсан тухай хэлсэн чинь хэвтэрт ортол зодсон хамраас цус гараад зогсохгүй өмссөн хувцас тэр чигтээ цус болчихоод байхад битгий гэр орон цусаараа бузарлаад бай гичий минь бүгдийг нь арч угаа гээд угаалгаад суулгаж байсан. Өөрөө хажууд хараад зогсоод байгаа юм тэгээд би, чи өөрөө тэгж яваад болоод байдаг хүнд ямар санагдахыг боддоггүй би бол нэг удаа ийм юм хэлэхэд яагаад ингэж их зодуулах ёстой юм гэсэн чинь бузар ямар ямар юм гээд намайг уртасгагчаар бүх бие рүү ороолгосон. Барцад чинь гарч байгаа юм, бузрыг чинь хөөж байна гээд ингээд бараг 10н хоног хэвтэрт байлаа, биеэр дүүрэн сорви, толгой тархи байнга өвдөнө, би чамайг цагдаад өгнө гэсэн чинь чамайг ч гэсэн өгнө миний юмыг нууцаар үздэгийг чинь л гэнэ. Би одоо яаж бүр мөсөн салах вэ, ганц ээж минь унаад өгвөл ийм хүнтэй насыг барна гэж байхгүй.

Зовлон үзээгүй эцэг эхийнхээ буянд сайн яваагаа өөрийгөө л хийж бүтээсэн мэтээр бодоод сэхээд байх юм би өрөвдөлтэй кино үзээд уйлаад суучихаар ямар хачин шижгийн юм үздэг юм гэнэ. Одоо бол намайг фэйсбүүкийн найзаараа ч авдаггүй харилцдаг хүүхнүүд нь зөндөө хурдхан л өөр юмтай болоод зайлаад өгөөсэй хүмүүс намайг салаад явчихгүй яасан тэнэг хүүхэн бэ гэж бодох байх. Гэхдээ яг цагаа тулахаар дассан эмэгтэй өөртөө буруу өгөөд л яваад байдаг юм. Харин бүр сүүлдээ олон хууртагдаад эхлэхээр их итгэл алдарч эхлэхээрээ л нэг ухаа орно бас зарим охид хүүхнүүд их дуртай юм би ч энэ хүний сэтгэхүй нь эрүүл эсэхт их эргэлзэж байна