Хүсэхгүй байгаа сэтгэлийг хүчээр гаргах ямар хэцүү юм бэ. Гэхдээ анх би нөхөртөө их хайртай байсаан. Гэхдээ одоо тийм биш болсоон.

Нөхөр хөдөө ажилладаг юм, яваад 3 сар л болж байна. Хар ажилд нухлагдаад амьдралын төлөө зүтгэж явааг мэдсээр байж ер санаа зовохгүй хааяа нэг залгахад нь утсаа авмааргүй санагдаад, уур хүрээд үхсэнээ хийж залгадаг байна аа гэж бодогдоод үнэхээр төвөгтэй байх юм. Болдогсон бол салчих юмсан гэж дандаа бодно. Нөхрийнхөө намайг цагддаг зан нь, ам нээх болгондоо хараадаг зан нь, миний санхүүг нэг бүрчлэн барьж бүртгэдэг зан намайг үнэхээр залхааж сүүлдээ үрсэн мөнгөө нөхөртөө хэлж чадахгүй байсаар хүн амьтнаас 20, 30- р зээлсээр 100, 200к болчих юм. Эргээд энэ өрөө яаж дарахаа мэдэхгүй хэцүү байдалд орох юмаа.

Би үнэхээр чин сэтгэлээсээ энэ хүнтэй амьдармааргүй байна аа. Гэтэл би бяцхан үрээ өнчрүүлэх зүрх хүрэхгүй юм. Ядаж л би мэргэжилгүй хүн хүүхдээ тэжээгээд аваад явах нэг л найдлагагүй санагдах юм. Удахгүй хурим хийнэ гээл хөөрхий ээж минь их баяртай байгаа. Айлын том охин байж би ингэж амьдарч байгаадаа ичиж ээждээ юу ч хэлж чадахгүй юм аа. Хадам ээж маань охиныг маань хөдөө авч яваад хөөрхөн бондойлгоод аваад ирэхээр нь бүүр баярлаад юу авч өгч яаж баярлуулахаа мэдэхгүй, эмнэлгээр явахад нь хамт явж хоол цайг нь зөөх гээд ажлаасаа гарсан юм гэтэл ээжийн дүү гэх авгайн хашаанд байдаг болохоор мэдээж хамт эмнэлэг нтрээр яваад хэвтүүлээд маргааш хүргэх хувцасыг нь угаахаар гэртээ ирээд хоолоо хийж байтал нөгөө дүү нь орж ирээд эгчийн өмд угаасан уу гэсэн. Би угаагаагүй байна, хоолоо хийчихээд угаана аа, хатчих байх оо гэсэн чинь дуу гарахгүй эгчийн өмд хаана байна гээд хайхаар нь сонсоогүй юм болов уу гэж бодоод би гялс хоолоо хийчихээд угаагаад сэгсэрээд хатаачихнаа, өглөө болтол хатчих байх оо гэсэн чинь дуугүй аваад гараад угаагаад оруулаад ирэхээр нь эгчээ би угаачихна ш дээ гээд хэлчихсэн чинь. Чи юу гэнэ ээ, би угаачлаа чи тэгээд яах юм нтр би сая гэртээ уйлж байгаад гарч ирлээ. Миний шинжилгээ сайнгүй гарсан за юу би сэтгэлийн дарамттай байна чи миний дотоод сэтгэлийг мэдэх юм уу. Чиний дүү ч гэсэн ганц удаа хүүхэд оруулаад өгчихгүй, би хичээлтэй гээд оруулж өгөөүй за юу нтр гээл ямарч холбогдолгүй юм яриад байхаар нь таныг ямар асуудалтай байгааг яаж мэдэхийн бэ, би хүүхэд зөөх хэцүүг мэдээд л энэ хавар таны хүүхдийг зөөсөн тэгээд яачаад байгаа юм, манай дүү заавал зөөх албагүй ш дээ тэгээд ч та нар өөрсдөө хүүхэдтэй эвтэйхэн харьцаж байгаач гээд хэлсэн чинь хажуунаас бас нэг дүү нь орж ирээд авгай минь нтр гээл бөөн хэрүүл болсон юм. Нөхөр гэрийн гадаа байсан болохоор бүгдийг нь сонссон.

Гэрээс гараад намайг манай нөхөрт ховолж байх шиг, тэрнээс хойш бид хоёрын харилцаа бүүр муудаад таг болчихлоо. Гэхдээ тэрнээс болж нөхөртөө би уурлаж нтр болоогүй ,зүгээр л нөхөр өөрөө дотроо намайг буруутгаад байгаа бололтой. Ээжүүдээ ийм хэцүү харилцаагаа яах вэ. Ядаж би нөхрөөсөө хэзээ ч сексийн таашаал авч үзээгүй, хүсэж ч үзээгүй. Альи аль талаараа таарч тохирохгүй юм. Хайрлая гэсэн ч хайр хүрэхгүй байгаа сэтгэлийг яах вэ.