Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.26-ны өдөр  “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Тодруулбал,

1.         Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

2.         П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

3.         Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

4.         Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

5.         Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

6.         Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

7.         Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

8.         Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

9.         Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

10.       С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

11.       Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

12.       С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

13.       Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

14.       Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

15.       Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

16.       Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

17.       П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Түдгэлзсэн шүүгч нар нь Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүх хуралд орсон байдаг. Бид энэ хэргийн Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүргэж байна.