Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт өнөөдөр /2019.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө.

Энэ жилийн Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байгаа юм.