Өнөөдөр буюу долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Урдтамир, өврийн Богд, Буянт, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-75 см давсан байна.

Мөн Буянт, Ховд, Үүр, Хариг гол үерийн түвшинг 10-35 см давсан хэвээр байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгааг наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүст анхааруулж байна. Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.