Долдугаар сарын 15-ны өдөр  Нийслэлийн Онцгой байдлын газарт амиа хорлохыг  завдсан хоёр дуудлага бүртгэгдсэн байна.  Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны таван  давхар орон сууцны дээд давхрын тагтнаас  22.23 цагт хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага НОБГ-т   иржээ.  Улмаар тус байрны оршин суугч   37 настай, эмэгтэй О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван давхрын тагтнаас үсрэх гэж байсныг алба хаагчид эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд  байрлах есөн  давхар орон сууцны барилгын зургаан давхрын цонхноос хүн унах гэж байна  гэсэн дуудлага мөн өдрийн 23:23 цагт хүлээн авчээ. НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид  очин тус байрны оршин суугч 21 настай, эрэгтэй Э нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан  давхрын цонхоор хоёр  хөлөө унжуулан тамхи татаад сууж байсныг эсэн мэнд буулгажээ.