Хүн амьдралд насныхаа ханийг сонгоно гэдэг хамгийн чухал байдаг юм байна. Би анх нөхөртэйгөө 17 насандаа танилцаад удалгүй жил гараны дараа охиноо төрүүлсэн.

Бид 3-улаа болоод саад бэрхшээл хүнд хэцүү бүхнийг шантралгүй даван туулж ирсэн. Нөхөр маань уурхайн чиглэлээр мэргэжилтэй учир хөдөө байнга ажилладаг байсан юм. Охин маань 4нас хүрээд би бас дэмий суухгүйн тулд их сургуульд сурж байсаан. Гэвч нэг өдөр танихгүй дугаараас мсж ирлэээ.......Нөхөр маань намайг хуурсан байж нөгөө хүүхэн нь чи нөхрөө аваач хажуудаа байлгаж чаддаггүй арчаагүй хүүхэн гээд намайг доромжилсон.....Би нөхөртэйгөө ярилцсан. Удалгүй нөхөр ажлаасаа ирээд бид 2салах дээрээ тулсан.

Нөхөр маань охиныг минь аваад бүх зүйлээ аваад надаас яваад 2 хоносон. Би энэ хугацаанд охиноо маш их санаж галзуурах шахсан би охиноо авах гээд очсон боловч надад өгөөгүй намайг ээж аавыхаа хажууд алгадаж бараг дахиад зодохоо шахсан. Тэгээд би хэд хоног холбоо бариагүй ээ тэгсэн нэг өдөр залгаад чи охиноо ав даа би гэр лүү хүргээд өгье гэсэн.

Би ч бөөн баяр хичээлээ тараад гэр лүүгээ бараг нисээд л. Очсон.Тэгээд бид 2тэр өдөр сайн ярилцсан......Тухайн үед би гэртээ ганцаараа охинтойгоо байдаг байсан болохоор ээжийн маань хамгийн бага эрэгтэй дүү надад хань болоод хамт амьдарч байсан юм.))))Нилээд ярилцсан бид 2 гарч хоолонд орж нөхөр ганц пиво уусан. Тэгээд цаг нилээн орой болж бид 2 харихаар болж гэртээ очтол дүү охиныг унтуулчихаад хоол хийгээд сууж байсан.Тэр үед нөхөр маань дүүд мөнгө өгөөд дэлгүүрээс дүүдээ юм аваад тэгээд архи аваад ир гээд гаргасан. Би охинтойгоо удаан уулзаагүй байсан болохоор охиноо тэврээд л унтсан. Гэтэл шөнө нэг зүүрмэглээд сэртэл хүмүүс хэрэлдээд байсан. Би өндийгөөд хартал дүү нөхөр 2 хэрэлдэж байсан. Би босоод та 2 боль одоо унтаж амар гэж хэлсэн.

Гэтэл нөхөр маань би чамайг ална шүү гээд хэлтэл дүү маань гал тогооны шүүгээнээс хутга аваад дайрсан чи намайг ал гээд Би их цочирдсон айсан. Болиулах гэж үзсэн. Би дотроо хурдан гарч хүн дуудаж ирэх хэрэгтэйг мэдээд шууд босоод өмдөө өмсөөд эргээд хартал дүү маань гуйвж дайваад шууд цусаар бөөлжсөн. Дүү маань газар дээрээ өнгөрсөн нөхөр маань 8жилийн ял авсан. Манайхан гомдолгүй гэсээн эмээ минь шүүх хурал дээр юм ярьж чадалгүй уйлж байхдаа би гомдолгүй гэж хэлсэн. Зүрх зүсэгдэх шиг болсон. Үүнээс хойш 6 жил суугаад нөхөр маань гарж ирсэн. Бид 2 буцаад амьдарсан Хуучин ажиллаж байсан уурхайдаа орсон л доо. 2 жил хамт амьдарч байна.

Саяхан сарын өмнө би жирэмсэн байсан юм. Хүүхэд маань бүтээгүй ээ савны гадуур жирэмслэлт гээд хагалгаанд орсон....Нөхөр маань өнгөрдөг цагаан сараас хойш нэг л сэтгэл нь хувираад байгааг би мэдэрсэн хагалгаанд орсны дараа би нөхрийхөө fb рүү нь нууцаар нэвтэрсэн. Аймшигтай дахиад намайг хуурсан байсан би мэдээгүй тэвчээд өнгөрөөе гэж бодсон боловч орой нь ярихад чамаас сална гэдгээ хэлсэн. Үүнээс хойш тэр надтай ховорхон ярьж сая 2хоногийн өмнө гэртээ ирээд (бид /машинтай ) тэрийгээ аваад явсан одоо утсаа авахгүй байгаа сураг сонсох нээ нөгөө хүүхнээ аваад ээж аав руугаа явсан байна лээ.

Одоо надад гомдож цөхрөх эрх байхгүй би 2хүүхдийхээ төлөө амьдрахыг хичээж байна. Амьдрал хатуу юмаа Яагаад надад дэндүү их хатуурхана вэ? ((((((надад тэртэй тэргүй хэцүү байгаа болохоор битгий муухай үг хэлээрэй гуйя)))))Надад сэтгэлийн тэнхээ хайрлааач