“Айраг фестиваль” айрганд дуртай наадамчин олныхоо дунд “Хэн айраг сайн уух вэ” тэмцээнийг зохион байгууллаа. Айраг уух дуртай, хамгийн их уураг ууж чадна гэсэн 20 хүн уг тэмцээнд оролцсоноос  Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал, Улаанбаатар хотын БЗД-ийн иргэн н.Даваасүрэн,  Улаанбаатар хотын ЧД-ийн иргэн н.Батмөнх нар эхний гурван байрт шалгарлаа. Айраг хамгийн сайн ууж шилдэгээр шалгарсан Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал 7 хул аяга айраг ууж шилдгийн шилдгээр шалгарлаа.

Монгол наадам цогцолборын хамт олноос эдгээр шилдэгүүдэд батламж, дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулсан юм.