Сайн байна уу, нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би одоо 30 настай, 1 охинтой. Хэдхэн сартай, нөхөр маань өөр хүүхнүүдтэй байнга орооцолдсоор байгаад итгэх итгэл алга.

Надаас нэг л хөндий байх юм. Өмнөх шигээ байхаа больсон. Тэгээд яагаад ийм байгаа юм, дандаа надаас хэрүүл өө сэв, хайж байна гэхээр зүгээр л байна ш дээ гээд уурлана. Намайг төрөөд удаагуй сар гарантай байхад хөдөө ажлаар явж байхдаа бас л өөр хүүхэнтэй орооцолдож байсан. Дахиад ийм юм болохгүй л гэдэг. Яавал дээр вэ,  хүүхдээ бодоод тэвчээд байх ёстой юу, надад туслаач