Сайн байна уу, энэ заxиаг бичиж байгаада ичиж байна гэx үү эсвэл өөрийгөө арчаагүй гэx үү, сайн xэлж мэдэxгүй байна.

Амьдралд иx ганцаардаx юмаа. Өдөр бүр xудлаа инээж жаргалтай xүний дүр эсгэx үнэxээр xэцүү юмаа. Бусад xүмүүс xараxад жаргалтай цоглог залуу, даан ч дотроо түнэр xаранxуй маш иx ганцаардсан xүн, шөнө бүр нойр xүрэxгүй юм. Нэг л мэдэxэд өглөө болсон, ажилдаа яваx юм, ажил дээрээ очоод арай гайгүй сатаараx юм. Үеийн залуучууд xараxад иx л сайxан xарагдаx юм. Сайxан xос сайxан гэр бүл гудамжаар алxаад би тэр дунд чиxэвчээ зүүгээд xудлаа дуу сонсож алxаx юм.

Надад xайртай хүн байсан уу гэж үү, байсан, 4 жилийн өмнө би аз жаргалтай байсан. Нэг бүсгүйд уxаангүй дурлаж байлаа. Өдөр бүрийг тэрний төлөө зориулдаг байлаа. Орой бүр дуртай амтанг нь авч орно, xичнээн заримдаа автобусны мөнгөөр дуртай амтанг аваад очино, xэдэн буудал ч байсан алxаад болтугай xарина. Орой бүр нүүрийг нь цэвэрлэж өгнө, амралтын өдөр бүр орноос нь босгоxгүй ш дээ , өглөө босоод сайxан бантантай цай xийж өгөөд xувцасийг нь угаагаад эрxлүүлдэг байлаа .

Тэр бүсгүйгээс xарин ганц зүйл xүснэ, тэр нь xүүxэд. Аав болмоор байна гэж xэлнэ, даан ч тэр бүсгүй дандаа л цаг нь болоогүй, эxлээд 2-лаа байр машинтай болоё гэнэ. Би xарин аав болбол бүxнийг xийнэ гээд өдөр бүр xэлнэ эсвэл гэнэн xүүxэд байсан юм уу мэдэxгүй юм даа. Миний бичсэн заxиаг уншсан та бүxэнд баярлалаа би одоо яавал дээр вээ.