та нар минь зѳвлѳѳч. Би одоо 29 настай нэг охинтой бас жирэмсэн. Нѳхѳр маань дээд боловсролтой ч тогтсон ажилгүй би 2 зээлээ тѳлж амьдралаа авч явна манай нѳхѳр таксинд явдаг байсан ч бусдаас ичээд явахгүй тэгээд машинаа зарсан нэг л байр сууриа олохгүй л явна, хамгийн ихээр намайг зовоож байгаа зүйл нь миний эксийг үргэлж ярьж намайг зовоох юм.

Суугаад 8, 9н жил болж байж ярьсаар л... Би ажил хий, ѳѳрийгѳѳ завгүй байлга, намайг ѳнгѳрснѳѳр минь битгий зовоо гэдэг ч би чадахгүй байна үргэлж бодогдоод байна чиний буруу чамаас болоод ингэж байна гэж хэлнэ, ѳмнѳ нь ингэж байгаад салах дээрээ тулаад гайгүй болж байсан ч дахиад л ѳмнѳхийг минь сѳхѳж намайг зовоох боллоо, би нѳхрийнхѳѳ ѳмнѳхийг мэдэхгүй чи миний анхных гэдэг болохоор би яах ч учраа олохгүй байна, би одоо салая л гэж бодож байна энэ хүн хэзээ ч ѳмнѳхийг маань сѳхѳхгүй байж чадахгүй бололтой. Чи ѳмнѳ нь бузар явдалтай байсан болохоор миний сүлд хийморь доройтож байна гэдэг ѳмнѳ нь ѳѳр хүнтэй үерхэж байсныг минь мэдсээр байж суучаад намайг зовоосоор л... би цѳхрѳнгѳѳ барж надад одоо уйлах нулимс ч үлдсэнгүй.