Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хүргэн ахыгаа хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух хаягтай Б.П 24 /настай эрэгтэй/ гэгч нь хүргэн ах Б.Б-н  /36 настай эрэгтэй/толгойн тус газар нь гэмтээсэн хэрэг 2019 оны 9 дүгээр сар 2-ны өдөр гарсан байна. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч ухаан орохгүй байсаар Хөвсгөл аймгийн мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сар 3-ны өдөр нас баржээ.