Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар МУГТ, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар томилогджээ. Тэрбээр үүрэгт ажлаа өнөөдөр хүлээж авах юм байна.

Х.Болдбаатар нь тамирчин ахуйдаа жиндээ дэлхийн шилдгүүдийн нэг байж, Азийн наадамд түрүүлж, ДАШТ-д медалийн төлөө арилдаж явсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжсэнээсээ хойш үндэсний шигшээ багт хүчин зүтгэж, 2008 онд олимпийн анхны аварыг төрүүлэхэд гар бие оролцсон туршлагатай мэргэилтэн юм. Тэрээр 2011 оны Парисын ДАШТ-ний дараа ажлаа өгч, өмнөд хөршид мэргэжлээрээ ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирээд байв.