Бяцхан охин "Тавтай нойрсоорой" дууг дуулан хүүхэд болгоны сонсох дууны нэг болж байсан нь өдгөөгийн залуу дуучин Б.Аззаяа. Тэрбээр дөрвөн настайгаасаа эхлэн дуулсан нэгэн.

Хэдхэн жилийн өмнө “Сүүн далай ээж” хэмээх дууг шинэчлэн дуулж, олны сонорт хүргэсэн нь бас л урлагийн тайзнаа чамгүй амжилт дагуулаад авсан билээ. Урлагийн карьерээ нас биед гүйцээд хүчтэй эхлүүлэхээр зэхэж гэж байтал дууч бүсгүй ээж болж нам гүмхэн суух болов. Гэхдээ Б.Аззаяа чимээгүйхэн байгаагийн учир нь “Lady Gaga -гийн продюсер “Adam H”-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан ажээ. Түүнийг сүүлийн үед шар хэвлэлийн хуудаснаа Баян Базараагийн хайрыг булааж, хүүхдийн төрүүлсэн хэмээн шуугих болсон түүний "өөрчлөлт"-ийг гэрэл зургаар сонирхуулж байна.