Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб-ын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа аваад 6 сар болж байгаа. Ажлаа хүлээн авсан даруйдаа Монгол Улсын бүтээн байгуулалт Төмөр замын доод бүтэц барих ажилд Зэвсэгт хүчний би бүрэлдэхүүнээ дайчлан амрах завгүй ажилласан. Гэвч тэрээр сүүлийн үед бие нь чилээрхэж эмчлүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Иймээс өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Хошууч генерал А.Ганбат “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэлээ.

ЗХЖШ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилно.