Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр аравдугаар сард агаарын температур говь, зүүн аймгуудын нутаг болон Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 Харин хур тунадасны хувьд аравдугаар сард Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн хойд хэсэг, Увс аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорноговь, Дундговь аймгийн өмнөд хэсэг Өмнөговь аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.

 Иймд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэргээр мал өвөлжилт хаваржилтад эртнээс бэлдэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.