Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн парад Сүхбаатарын талбай дээр болж өнгөрлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяны нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Сүхбаатарын талбай хүртэл 1000 хүний оролцоотой баярын жагсаал болсон юм.

Уг арга хэмжээнд төрийн байгууллагын болон нийгмийн ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцожээ. Парадыг зохион байгуулагчдын зүгээс "Гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд оршин тогтнож байна. Гэхдээ асуудал их байна. Үүнийг төр засаг, ард иргэд бүгд хүлээн зөвшөөрч сэтгэл зүрх гаргаач гэсэн утгатай баярын жагсаал юм” гэв.

Параданд паралимпын тамирчид, сонсголын бэршээлтэй миссүүд, урлагийнхан , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон ТББ-уудын төлөөлөл оролцсон бөгөөд уг жагсаал 11.00 цагт эхэлж Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Энх тайваны гүүр даваад Сүхбаатарын талбай хүртэл явжээ.