Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ надад чин сэтгэлийн зөвөлгөө өгөөч. Би нэг охинтой нөхөртэйгөө аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан.

Одоо нөхрөөсөө тусдаа байгаа. Юу болсон бэ гэхээр нөхөр гэх хүн маань манай ээжтэй муудалцаад тэгээд хамаг юмыг нь бэлдээд гэрээсээ явуулсан. Түүнээс хойш манай ээжээс уучлалт гуйж зөндөө л юм болсон охиндоо үнэхээр их хайртай та 2-гоо хаямааргүй байна тусдаа амьдрая гээд гүйгээд охиноо өвдөхөд хамт цэцэрлэгээс авах ажлуудад туслаад л гүйгээд л байна.

Гол асуудал нь тэр хүнийг гэх сэтгэл надад огт байхгүй болчих юм. Хол байгаа болоод ч хэрүүл тасрахгүй юм. Уг нь хөдөлмөрч сайн хүн л дээ. Би охиноо бодоод амьдралаа авч үлдэх хэрэгтэй юм болуу? Энэ хүнийг ашиглаад охиноо том болгоод энэ хүнийг явуулах уу? Зөвлөөч…