НВЦ компанийн захирлыг АТГ-аас саатуулжээ
2019/10/04

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс “НВЦ” компанид шалгалт явуулж, ерөнхий захирал Ц.Баатарбилэгийг 48 цагийн турш саатуулжээ.
“НВЦ” компани нь Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан байдаг бөгөөд холбогдох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт, зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас шалгасан байна.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					