Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж иржээ. 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулан 40 сургуулийг шалгаруулсан байна.

Боловсролын чанарын үнэлгээний судалгаагаар тэргүүлэх амжилт үзүүлсэн Ерөнхий боловсролын улсын 20, хувийн 20 сургуулийн үзүүлэлтийг танилцуулъя. 

Эх сурвалж: БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв



БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГААНЫ ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛСЭН
УЛСЫН 20 СУРГУУЛЬ
 

1. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургууль

2. Өвөрхангай аймгийн Хар-Хорин сумын ерөнхий боловсролын сургууль

3. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль

4. Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургууль

5. Нийслэлийн ерөнхий боловсролын 93-р сургууль

6. Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургууль

7. Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын "Эрдмийн далай" цогцолбор сургууль

8. Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургууль

9. Говь-Алтай аймгийн Тонхил сумын ерөнхий боловсролын сургууль

10. Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 3-р сургууль

11. Дундговь аймгийн ерөнхий боловсролын "Цэгц билэг" сургууль

12. Завхан аймгийн ерөнхий боловсролын "Дэвшил" сургууль

13. Сэлэнгэ аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургууль

14. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын "Мэргэд"  сургууль

15. Хөгжим бүжгийн коллеж

16. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын "Номун далай" цогцолбор сургууль

17. Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургууль

18. Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 1-р сургууль

19. Нийслэлийн ерөнхий боловсролын 52-р сургууль

20. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль