09.00 цагт ГХЯ-нд Орон нутгийн ЗДТГ-ын дарга нар болон ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан "Жендэр ба бодлого төлөвлөлт" сургалт эхэлнэ. Утас: 88332008

09.30 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудын удирдлагуудтай уулзана.

10.00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран сургалт, уулзалт болно. Утас: 99070054

11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар мэдээлнэ. Утас: 99027019

12.00 цагт Ардчиллын ордонд МоАХ-ны Уирдах зөвлөлөөс  Оюутолгойн гэрээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, чөлөөт бүсийн асуудлаар мэдээлнэ.

15.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын шагналт, хөгжмийн зохиолч Б.Долгион “Учралын блюз" тоглолтынхоо талаар мэдээлнэ.

15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан уулзалт болно.

15.30 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Оросын кино наадмын хэвлэлийн бага хурал, Кино долоо хоногийн нээлт болно.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11.00 цагт  Нийслэлийн Хот байгуулалт, хѳгжлийн газраас 2019 онд улс, нийслэлийн тѳсвийн хѳрѳнгѳѳр хийсэн тохижилтын ажлын талаар мэдээлнэ. Утас: 99054943

11.30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Иргэд цагдаагийн алба хаагчдын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн АН-ын үүрийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.

15.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.