Би нөхөртэйгөө хамт ажилладаг ч тусдаа амьдардаг, дундаасаа 1 хүүхэдтэй. Ирэх хавар байранд орохоор захиалга өгсөн байгаа. Нөхөр урд нь амьдралтай байж байгаад салаад 5 жил болсон байхад нь танилцаж байсан.

Асуудал юу вэ гэхээр хүүхэд минь төрөөд 1 жил гаран болж байхад хадмуудтайгаа одоо хүртэл танилцсангүй, бас нөхөртэйгөө ажлаас өөр газар уулзахаа ч болилоо. Амралтын өдөр баяр наадмаар найзуудтайгаа нийлээд тоглоод зугаалаад эсвэл архи уугаад явчих юм. Нялх биетэй байхад янз бүрийн хүүхэн шуухны асуудал ч 1-ээр тогтохгүй гарч, өвчин хүртэл авч байлаа. Тэгээд салъя гэхээр хайртай дуртай удахгүй хамт амьдарна гэх юм. Миний сэтгэл ч нөхөртөө одоо хөрчихөөд байна. Надад гаргахгүй цаг зав мөнгө төгрөгөө найз нөхөддөө л зориулах юм даа. Дээр нь хадмуудтайгаа одоо хүртэл танилцаагүй. Би энэ хүнээс сална гэсэндээ салсан нь зөв шийдэл байж чадах болов уу?
Эрчүүдээсээ асууя. Эр хүн хайртай эмэгтэйдээ яг ямар зан гаргадаг вэ? Найз нөхдөө эхнэр хүүхдээсээ илүү үздэг эр хүн хүнд хань болж чадах уу?