Сайн байцгаана уу. За шууд гол зүйлээ бичье. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм аа. Манай эхнэр өөр хүнтэй уулздаг болоод 3 жил болж байна.

Байр түрээсэлсэн тэндээ тэр 2 байнга уулздаг юм байнаа. Би нууцаар түлхүүрийг нь хувилж аваад орж ч үзсэн тэнд харсан зүйлээ бичээд яахав. Анх байнга сална нтр гээд байнга хэрүүлтэй байдаг байлаа. Надад их хэцүү байсан болхоор миний хань уулздаг хүн байгаа бол уулзаж бай хааяа гадуур хоносон ч болно гэж байж сална гэдэг хэрүүл байхгүй болсон. Эхнэрээ нөгөө түрээсэлсэн байрандаа өөр залуутай хамт секс хийж байгаад хамт гараад явахыг олон удаа харсан. Эхнэр байнга оройтож ирнэ, ирэхээрээ чатлаал өөр юм хийхгүй. Эхнэрийг ирэхэд би гэрээ цэвэрлэсэн хоолоо хийсэн ер нь бүх юмаа хийсэн байдаг.

Хажуугаар нь ажлаа хийнэ. Энэ бүхнийг тэсдэг ганцхан шалтгаан бол 2 хүүхдээ өнчирүүлэхгүй хамт байх гэсэндээ л би тэсдэг юм. Ингээд яваад байх зөв үү буруу юу эсвэл салаад амьдарлаа бодсон нь дээр юм уу. Та бүхэн юу гэж бодож байна.