Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Mongolia Toursim Awards - 2019 шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна. 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг ёслолын ажиллагааны гол зорилго нь Монгол улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт манлайлан гадаад, дотоодын түвшинд салбарын нэр хүнд ач холбогдлыг өргөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж шинжлэх ухааны суурь судалгаа, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлж, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн, байгальд ээлтэй, түүх соёл, өв уламжлалаа хадгалж буй иргэн, аж ахуй нэгж, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд оршдог бөгөөд оны шилдэг бизнес эрхлэгчдийг МАЖХ-ын УЗ-ийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.

 

Mongolian Tourism Awards - 2019 арга хэмжээг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. Үүнд:

 

    1. Аялал жуулчлалын шилдэг эвент /фестиваль (Best Event/Festival):  
    2. Аялал жуулчлалын шилдэг зорин очих газар (Best Destination):
    3. Аялал жуулчлалын салбар дахь шилдэг Хөрөнгө оруулалт (Best Investment):
    4. Шилдэг ресторан /хоолны газар (Best eatery):
    5. Шилдэг жуулчны бааз (Best tourist camp):
    6. Шилдэг зочид буудал (Best Hotel):
    7. Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага (Best social responsibility initiative):  
    8. Шилдэг outbound аяллын компани (Best outbound tour operator):
    9. Шилдэг inbound аяллын компани (Best Inbound tour operator):

Холбогдох мэдээллийг  [email protected] хаягаар болон 70007820 утсаар лавлана уу.