Арванхоёрдугаар сард байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ хуучин оноо үдэж, амжилт бүтээлээ дүгнэдэг билээ. Өдөр бүр болж буй шинэ жилийн баяраар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж улмаар осгож амиа алдах, гэмтэж бэртэх асуудал гарсаар байна. Мөн эмэгтэйчүүд шинэ жилийн арга хэмжээндээ зориулан бие галбиртаа анхаарч, хурдан аргаар жин хаяхыг илүүд үздэг. Тэгвэл энэ нь эрүүл мэндэд цаашлаад амь насанд халтай гэдгийг харуулсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж амиа алджээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж, ухаан алдсан байна. Эмнэлэгт  хандсан ч хэт оройтсоны улмаас түүний амийг аварч чадаагүй аж.

Иймд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.