Хятадын бизнес эрхлэгч нэгэн эр мөнгө олохын тулд амьтадад халгаатай нэгэн шинэ санаа олжээ. Энэ нь Бээжин хотын захаар ихээхэн түгээмэл барааны нэг болж байгаа бөгөөд энэ нь жижиг хуванцар саван дотор хийсэн загас, яст мэлхий зэргийг хийсэн түлхүүрийн оосор аж.

Тусгай тэжээл бүхий шингэнтэй уг түлхүүрийн оосор дотор амьд загас, яст мэлхий байдаг. Тус бүр нь 10 юань /1,6 доллар/ үнэтэй энэ түлхүүрийн оосор нь тухайн хүндээ аз хийморь авчирдаг гэж худалдаачид тайлбарладаг байна.