Япон гаралтай загвар өмсөгч бүсгүй гурван сар үерхэн хуримаа хийсэн нөхрөө юу ч үгүй хоосон болгоод орхин оджээ. Тэрбээр үерхэх хугацаандаа найз залуугийнхаа 100 сая иенийг үрэн таран хийсэн байна. 

Түүний хувьд найз залуугаа орхисон шалтгаан нь ямар ч ирээдүйгүй, эхнэрээ дэмжиж чадахгүй эр хүн гэсэн шалтгаанаар орхисон гэдгээ хэлжээ. 

Загвар өмсөгч бүсгүй 2019 онд найз залуутайгаа учирч гурван сарын хугацаанд романтик үдшийг олон өнгөрүүлж, үнэтэй брэндийн хувцасаар гангарч, үнэтэй машин худалдан авч, тансаг газруудаар үйлчлүүлсээр мөнгийг нь дуусгажээ. Үүнээс гадна түүнд 3 сая иений өртөг бүхий хуримын бөгж хүртэл өгчээ. 

Гэсэн ч энэ хуримаас долоо хоногийн дараа загвар өмсөгч бүсгүй шинэхэн нөхрөө орхин оджээ. Түүний хэлснээр 36 настай нөхөр нь хэт их зарлага гаргаж байгааг зэмлэснээр тэдний харилцаа эцэс болжээ. Үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын компани нь санхүүгийн хүнд байдалд орж, байдалд хүндэрсэн байна. Тиймээс зардалаа тана гэх үг шинэ эхнэрийн дургүйг хүргэн салах шалтаг болж шүүхэд ханджээ. Харин түүний хүсэлтийг энэ оны эхээр ийнхүү шийджээ. 

Энэ салалтанд бүсгүй өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаагаа хэлж, эр хүн эхнэрээ тансаг сайхан амьдруулж чадахгүй бол хүнтэй суугаад хэрэггүй гэдгээ л илэрхийлсэн байна.