Шинэ төрлийн корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсооно. Харин тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим албан хаагчдыг  хүргэх зорилгоор дунд оврын цөөн тооны автобус өглөө орой тодорхой чиглэлд явуулах юм. 

Мөн шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.