Хөл хорио тогтоосноос хойш 10 000 зорчигч, 6000 гаруй тээврийн хэрэгсэл хот, хөдөөд зорчсон байна.  Хөдөлгөөнийг 3-р сарын 2-ныг хүртэл хойшлуулж онцгой комиссын даргын шийдвэрээр орж, гарах зөвшөөрлийг олгох аж.

Цаашдаа коронавирусын халдвартай зэрэгцээд сүм хийд,  зарим цэнгээний газруудыг  үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг онцгой комиссын хуралдаанд Хотын захиргааны зүгээс оруулахаар болжээ. Орон нутгийн агаарын тээвэрлэлтийг мөн зогсоох асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ.  Эдгээр болон бусад асуудлаар хотын дарга С.Амарсайханаас дараах мэдээллийг авлаа.

УОК-ын дарга Ө.Энхтүвшин

: Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдлаа. 

Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүн тогтоогдоогүй ч тайвширч болохгүй. 

Ингээд УОК-оос улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг  27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалаа.  

Мөн БНСУ Монгол улсын хоорон дахь нийслэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал, Япон улс Монгол Улсын хоорон дахь нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал хязгаарлалаа. 

Түүнчлэн шинэ короновирусийн тархалттай холбоотой санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл тараасан, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн.

Маргааш Засгийн газрын гишүүд цуглан, цаг үеийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах талаар ярилцана.

Өнөөдрийн хүртэл иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Гэхдээ энэ нь эдийн засгийн хүндрэлийг тооцохгүй орхино гэсэн үг биш" гэлээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Орон нутгийн нислэг буюу нийт 17 чиглэлийн нислэг нислэг гуравдугаар сарын 3-ныг хүртэл зогсож байна. Харин уул уурхайн буюу Оюутолгойн нислэг хэвийн үргэлжилж байгаа.

Үндсэндээ Азийн чиглэлийн нислэг бүрэн зогсож байна. Бусад улсаар дамжих ирж байгаа нислэгт мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахаар болоод байна.

Орон нутийн нислэг, галт тэрэг, орон нутгийн тээвэр гуравдугаар сарын 3-ны өглөөний 08:00 цаг хүртэл зогссон. Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана" гэв. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин "БНСУ-д нас барсан Монгол иргэний тухайд өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны 17:45 цагийн үед нас барсан. Тухайн хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан уу эсвэл өөр шалтгааны улмаас нас барсан уу гэдгийг нягталж Монголын талд мэдэгдэнэ гэсэн. Тэр хүн элэгний архаг үрэвсэл, бөөрний дутагдал гэдэг оноштой байсан" гэдэг мэдээллийг өглөө.