Дэлхий  нийтийг түгшээж буй, шинэ төрлийн титэмт вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид халуун цэгт цаг наргүй ажилласаар байгаа билээ. Өдөр бүрийн 11:00 цагт ЭМЯ-наас цаг үеийн мэдээллийг хүргэж байгаа юм. Өнөөдрийн мэдээллийн үеэр, КОВИД19 вирусын  халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө ажллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэглэлд зориулаарай хэмээж иргэн Д.Доржпүрэв 20 сая төгрөг хандив өргөж байгааг онцлов.

Дэлхийн таван тивийн 48 оронд коронавирусийн өвчлөл бүртгэгдлээ. Тухайлбал Грек, Норвеги, Пакистан, Бразил, Эстон зэрэг есөн оронд шинэ тохиолдол бүртгэгдээд байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Манай оронд коронавирус халдвар бүртгэгдээгүй. Манай улс нэгдүгээр сарын 09-ноос хойш сэжигтэй тохиолдлыг ажиглалтад 690 хүнийг авсан. Одоогийн байдлаар 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлын хянаж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Нийт сэжигтэй 5 тохиолдлоос шинжилгээ авч хяналт тавиад тусгаарлаад байна.

  • ХӨСҮТ-д 27 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 74
  • Жаргалант суманд 11 (БНХАУ-д хийсэн айлчлалын)
  • Сэлэнгэ аймагт 12 гээд нийт 114 хүнийг ажиглан тусгаарлаад байна.

Япон улсаас 2000 оношлуур хүлээн авсан. Хэцүү цагт иргэдийн хариуцлага, ёс зүй сайн байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.