Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан баригдаж буй Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21 өдрийн 27 дугаар тогтоолоор ОЛИМПЫН ГҮҮР гэж нэршүүллээ.