Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг. Үүнээс 420,000 автомашин нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог гэх судалгаа бий. 

Сар шинийн баярын хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын тоо цөөрч, хөдөлгөөний ачаалал буурсан. Гэхдээ өнөөдөр өглөөний 06 цагаас орон нутгийн замын хөдөлгөөнийг нээснээр 14 мянган автомашин нийслэлд орж ирнэ. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах,  өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах санал гаргаж, нийслэлийн засаг дарга дэмжлээ.