УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон бол УДШ-ээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар анхан шатны шүүхээс З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарын хэргийг тусгаарласан юм. 

Удаа дараа хойшлоод байсан энэ хэрэг өчигдөр буюу 2020.03.04-ны өдрийн 09:00 цагт  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө хуралдаж байна. Өнөөдрийн  шүүх хуралдаан нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн. Дөнгөж сая заварлав. Шүүх хуралдаан  13:30 цагт үргэлжлэх юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.