Монголд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ
2020/03/10
Улсын онцгой комисс хуралдаж гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээллээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин: Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07: 00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москв-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Бид урьдчилсан байдлаар коронавирусийн халдвартай гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ авна.
Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзсан байна. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан гэлээ.
Дээрх иргэн нь Францын “Арева” компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байгаа аж.
Avilga avaa biz · 2020/03/10
Mongold ajilladag France gee biz dee, hil gaaliinhand avilga atguulaad horionoos zugataa biz. Mongolchuuddaa bolohoor er bar buur hucheer barij horiond oruuldag baij, gadaadiinhan bolson chin doligonood shinjilgee ch avalgui shuud oruulaad naasan
Хүрлээ · 2020/03/10
Зөвхөн монголчуудаа хилээр оруулна гэж донгосоод байсан биш үү. Тэгээд энэ францыг яагаад оруулсан юм. Яагаад тусгаалаагүй юм.
Баатархүү · 2020/03/10
Та нар чинь Монголоос бусад орны иргэдийг хилээр оруулж ирэхгүй гээд байсан биш үү
зочин · 2020/03/10
Энэ аюулт тахлаас болж монгол үндэстэн мөхөхдөө тулбал Энхтүвшин гэгч өгөр өвгөнөөс хариуцлага нэхэх нь гарцаагүй байхдаа.
Зочин · 2020/03/10
Энэ шар өвгөн ажлаа өг
dah · 2020/03/10
Hogiin shaar ve Yah gej irsen durak ve
bat · 2020/03/10
Энэ францууд монголыг цацраг идэвхжилээр хордуулсан одоо вирус юу болоод байна аа