Нийслэлээс гарах, орох замын хөдөлгөөнийг хаалаа
2020/03/10
Шинэ коронавируст халдвар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлээс орж гарах болон, орон нутгийн замын хөдөлгөөнийг хаалаа.
Тодруулбал, Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс 2020.03.17-ны өдрийг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргалаа.
Мөн автобус, галт тэрэг, автомашинаар зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа юм.