Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан яаралтай авах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тэгвэл хуралдаанаар БНСУ, Япон улсуудаас иргэдээ эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авч ирэхээр болсон аж. 

Ямар иргэдийг авч ирэх вэ? ахмад настан болон жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ эмнэлгээр явсан зэрэг 400 гаруй Монгол иргэнийг авч ирэх юм байна. Мөн  Европоос болон Москва, Истанбулд байгаа иргэдээ авч ирэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.