Баян-Өлгий аймгийн иргэдийн анхааралд
2020/03/15
Бүгд Найрамдах Казахстан Улсад шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Оросын Холбооны Улсаар дамжиж Цагаанннуур автозамын боомтоор орж ирсэн Монгол Улсын иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлана. Цагааннуур боомтоор гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.







                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					