Дэлхий дахинаа Ковид-19 тархалт буурахгүй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 17 дахь тохиолдол бүртгэгдэв. 

Улсын онцгой комисс иргэн бүрийг амны хаалт буюу маскыг зүүж хэвшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ дагуу нийтийн тээвэрт шалгалт хийж, маск зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй гэдгийг анхаарууллаа. НЗДТГ-аас шугамын автобусанд шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа гэв. Зөрчлийн хуулиар амны хаалт зүүгээгүй иргэнийг 10-100 мянган төгрөгөөр торгохоор болжээ.

Иймд иргэдийг амны хаалтаа зүүж, гараа тогтмол савандаж угаахыг зөвлөе.