Топ модель, мөнхийн залуу Э.Одгэрэлийн хувийн амьдрал тун нууцлагдмал байдаг. Тэгвэл  үзэсгэлэнт бүсгүйн  амьдрал удахгүй олны өмнө ил болох гэнэ.  Тодруулбал  нэг ч тавилга байхгүй цав цагаан гэртээ гадны хүн авчирдаггүй гэгддэг мөнхийн залуу Э.Одгэрэл  “25-р суваг” телевизийн залуу сэтгүүлч Х.Уламбаярыг гэртээ хонуулсан байна. Тэд нэгэн үдшийг  тансаг өнгөрүүлж, цагийг зугаатай өнгөрүүлсэн гэнэ.  Харин энэ дугаар  хэзээ эфирт гарах нь одоогоор  тодорхойгүй байгаа ч   энэ сардаа гарах гэнэ лээ.