Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн ээлжит цахим дуудлага худалдааг ирэх сарын 6-нд зохион байгуулна. Энэ үеэр нийт 12 газар дуудах юм.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 29-ны 09.00 цагаас ирэх сарын 6-ны 08.30 цаг хүртэл www.mle.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх юм. Дуудлага худалдаа ирэх сарын 6-ны 09.00 цагт эхэлнэ.

Ташрамд дурдахад, Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 газарт дуудлага худалдаа зохион байгуулахаар тусгасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 8, 23-нд дуудлага худалдаа зохион байгуулж, 10-ыг нь дуудаад буй юм.

2-р ээлжийн 12 байршилд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж, үүрэн телефоны станцын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 12-р хороо Хайлаастын овоот толгой, 0.011 га газрыг 2,9 сая төгрөгөөр, 18-р хороо Хайлааст усан сангийн хойд талын толгой, 0.01 га газрыг 1,3 сая төгрөг, 19-р хороо Шарга морьт Даянгийн хойд талын уул, 0.01 га газрыг 892 мянган төгрөгөөр тус тус дуудагдаж цахим дуудлага худалдаанд 3 ялагч тодорсон байна.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эхний ээлжийн дуудлага худалдааны ялагчидтай гэрээг хийж баталгаажуулаад байна. Нийслэлийн төсөвт 226 сая 411 мянга 669 төгрөг төвлөрнө.