Монгол Улсад “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль батлагдан гарж, дагаж мөрдсөнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” байгуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран ажиллаж тус төвд нийт 15 эвлэрлүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулж авсан.

Эдгээр эвлэрүүлэн зуучлагчдыг МҮХАҮТ-ын захиалгаар Европын Сэргээн босголтын банкны дэмжлэгтэйгээр Үр дүнтэй эвлэрүүлэн зуучлах төв /CEDR/-ийн мэргэшсэн багш нарын удирдлаган дор сургалт зохион байгуулж, олон улсад эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлагчдыг амжилттай бэлтгэлээ. Ингэснээр МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” нь Монгол Улсад төдийгүй Олон Улсад эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах эрхтэй боллоо.