Зам тээврийн яамны гадна хүний амь насанд халдсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 10 дахь удаагаа хойшилсны эцэст   2020.05.08-ны өдөр эхэлсэн талаар бид мэдээлсэн. Уг хэргийн шүүх хурал 11 дахь удаагаа хойшилсон байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлууллаа.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.