Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жил гуч хоногийн хорих ял авч, өдгөө хорих ангид яял эдэлж байгаа “Сэлэм” С.Бямбацогтын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон байна.

Хэргийг эргэн сануулахад,

  • С.Бямбацогт нь Н.М гэгчтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
  • Мөн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастль” үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,
  • С.Бямбацогт нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон. 

С.Бямбацогт нь зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 30 хоног хорих ялаар шийтгэсэн. Мөн хар тамхи хэргэлэсэн хэрэгт нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, зодооны хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, нийт гурван жил гуч хоногийн хорих ял авсан.  Үүнийг хэргийн оролцогчид эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан нь ийнхүү өнөөдөр товлогдоод байгаа юм.

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.