Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Д.Эрдэнэбат болон Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал болох гэж байна.

Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Хэрвээ гэм буруутай гэж үзэх юм бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх  болно. Түүнтэй хамт Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг шүүж байгаа. Ж.Эрдэнэбатыг эрх мэд л, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгаж байгаа юм.  Ж.Эрдэнэбаттай хамт Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн гэмт хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 11-нд эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 5 хоног хойшилсон билээ. Улмаар энэ хугацаанд нэр дэвшигчийг цагдан хориод байгаа юм. 

Үүнээс гадна яллагдагч нарт Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн  шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт болно. Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Доржханд, Минжбадам, Санжаадорж нарыг буруутгасан юм. Тэдэнд эрүүгийн хуулйн 22.1.1, 22.1.2, 22.4.6-д зааснаар ялах дүгнэлт үйлдээд байна. 

Шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.