Өнөөдрийн байдлаар хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа. Тиймээс энэ цаг үед ямар нэгэн жагсаал цуглаан болох ёсгүй. Хэрвээ жагсаал цуглаан болох юм бол албадан тараах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ хуулийн зохицуулалт Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна огт үйлчлэхгүй байна.

Хүн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхтэй. Гэхдээ хорио цээрийн дэглэмтэй энэ цаг үед жагсаал цуглаан хийх нь бас хориотой. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү жагсаалыг албадан тараах үндэслэлтэй.

Харин албадан тараагаaгүйн улмаас Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилчид ажлаа тайван хийх нөхцөл бүрдсэнгүй.  

Нөгөө талаас шүүхийн гадна ингэж жагсаж байгаа нь шүүхэд нөлөөлөхийг завдсан үйлдэл юм. Шүүхийг нөлөөлөхийг завдсан этгээдүүд уг нь хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Гэвч шүүхээс хэн нэгэнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсээгүй бололтой чимээгүй л байна.

Цагдаагийн алба хаагчид жагсагчдаа тарааж чадахгүй байж шүүхийн байрны гадаа буюу хашаан дотор сэтгүүлчийг зураг авах гэхэд түлхэж, чирч гулдчив. Үүгээр ч зогсохгүй шүүхийн хашаанаас гахай нохой шиг хөөж туув. Шүүхийг хамгаалах нь тэдний үүрэг. Харин ажилд нь садаа болоогүй холоос зураг авах гэж буй сэтгүүлчид эр бяраа гаргах нь тэдний үүрэг биш. Ажлаа хийж яваа сэтгүүлчийн биед хамаагүй хүрч, түлхэж чирж байгаа нь өөрөө  бүдүүлэг зохисгүй үйлдэл юм. Хэрвээ хүн хөөж туух бол ядаж дүрэм журам үзүүлдэггүй юмаа гэхэд хэлж тайлбарламаар.

Өнөөдөр шүүхийн гадна дахин жагсаал эхэлнэ. Дахин цагдаагийн хамгаалалт авна. Хэрвээ цагдаа нар ажлаа сайн хийгээд хорио цээрийн дэглэмийн үед жагсаалыг тараасан бол энэ мэтээр таагүй үр дагавар үүсэхгүй юм.

Сэтгүүлчдэд эр бяраа гаргахын оронд жагсагчдаа тарааж, шүүх засаглалаа хамгаалмаар байна цагдаа нараа