"Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай шийдвэр 2020 оны зургаадугаар сарын 30-нд гарсан.

Зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр болсон. 

Сүүлийн үед үйл ажиллагааг нь нээхийг хориглосон үйлчилгээний газруудаас буюу "Электрон хөгжлийн холбоо" ТББ-аас хэд, хэдэн удаагийн хүсэлт ирүүлж байгаа. Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулсан. Улаанбаатар хотод цахим тоглоомын газрууд тодорхой хугацаанд хаагдсан тул эдийн засгийн хүндрэл учирч байна гэдэг хүсэлт иргэд, ААН-үүдээс нэлээдгүй ирж байгаа.

Засгийн газар, УИХ-аас эдийн засгийг дэмжих, хүндрэлийг даван туулахад ард иргэд, ААН, байгууллагуудаа дэмжих үүднээс соёлын байгууллага, урлагийн зарим үйлчилгээг нээж байгаа.

Цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулан мэргэжлийн байгууллагуудаас санал авч байна.

Цахим тоглоомын газруудыг цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар нээх тухай хэлэлцэх гэж өнөөдөр шуурхай хурал зарлалаа.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн нийт 380 орчим байгууллага, ААН-ийн үйл ажиллагаа нь хүндэрсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 250 нь л үйл ажиллагаагаа явуулах түвшинд хүрчээ.

Ингэж эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас цахим тоглоомын газруудыг дэглэмээ барьж ажиллан үе шаттайгаар нээх асуудлаар НОК-ын ажлын хэсгийн шийдвэр гаргуулна" гэв.

НОК-оос гаргасан саналын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сахиад цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй

Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс "Цагдаагийн байгууллагаас Засгийн газрын тогтоолын дагуу цахим тоглоомын газарт хяналт тавьж байгаа. Он гарснаас хойш зөрчил гаргасан 33 цахим тоглоомын газрын гэрчилгээг хүчингүй болгох саналыг ХХЗХ-нд хүргүүлсэн. 

Зөрчил гаргасан 112 цахим тоглоомын газарт 18 сая 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байгаа. 

Цар тахал эхлсэнээс хойш цахим тоглоомууд бүгд ажиллахгүй байгаа. Онцгой комиссоос гаргасан саналын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сахиад үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй.

Хамгийн гол нь мэргэжлийн холбоодын үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, цахим тоглоомын газарт хяналтыг сайжруулан цагдаагийн байгууллагатай хамтран ажиллуулах саналтай байна" гэв.

Цахим тоглоомын газруудын үйл ажиллааг үе шаттайгаар нээх болсон тухай НОК-ын ажлын хэсгийн шийдвэрээ Төв штабт хүргүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм болон тавигдах  шаардлага хангах тухай албан бичиг явуулна. 

ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл олгогддог тул энэ байгууллага руу хандан халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлнэ" гэдгээ мэдэгдэхийг үүрэг болгов.

Ингээд цахим тоглоомын газруудын үйл ажиллааг үе шаттайгаар нээх болсон тухай НОК-ын ажлын хэсгийн шийдвэрээ Төв штабт хүргүүлэхээр боллоо.