“ТВ-8” телевизийн  “Шөнийн толь”-ийн сэтгүүлч Г.Батхүүг хэсэг залуус авч явсан гэх мэдээлэл гарсан билээ.  Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол ажлаа хийж байсан  сэтгүүлчийг  дарамталсан энэ үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох юм.  Тиймээс  энэхүү мэдээллийг  бид  “Mobile news”-дээ онцолж байна.  

“ТВ-8” телевизийн  “Шөнийн толь”-ийн сэтгүүлч Г.Батхүү:  Намайг авч зугтсан хэрэг гараагүй ээ.  Гарах ч үгүй байх. Хэдэн бөхчүүдтэй үл ойлголцсон хэрэг гарсан.  Маргалдсан.   Гэхдээ асуудлаа  шийдсэн. Яагаад тийм мэдээлэл гарсан юм бол.  Мэдэхгүй байна” гэв.