Өчигдөр ЗЦГ-ын баруун талд кран унасан хэрэг гарсан. Унасан кран бүхий газар нь  УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувийн эзэмшлийнх  гэсэн мэдээлэл гарсан.  Энэхүү мэдээллийг бид энэ удаагийнхаа “Мобайль Ньюс” буландаа онцолж байна.   

 УИХ-ын С.Ганбаатараас  хувийн эзэмшил газартай эсэхийг  тодруулахаар  залгахад  холбогдож чадаагүй.  Улмаар   түүний төрсөн дүү С.Гантуяагаас асуухад

“Ахынхаа газартайг нь мэдэхгүй байна.  Бараг 0.07 га газраа аваагүй байх.” Гэж мэдэгдсэн.  Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын  туслах  Өлзийгөөс  тодруулахад:  “Үе үе гишүүний талаар ийм ташаа мэдээлэл гарах болсон.  Тэр кран унасан газар  гишүүнийх биш.  Тэгээд  ч гишүүн хэрвээ би  газартай бол  сэтгүүлчдийн эвлэлд өгнө гэж байсан шүү дээ. Ташаа мэдээлэл” гэв.