“Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин О.Дөлгөөн төрөөд удаагүй байгаа билээ.  Гэсэн ч тэрбээр  цахим ертөнцөө идэвхитэй нь аргагүй хөтөлдөг. Тэрбээр  энэ удаад  Ивээлт-Од хүүгийнхээ зургийг  цахим хуудсандаа байршуулсан байна. Хөөрхөн О.Дөлгөөн зургандаа  “Жижигхэн бурхан манайд байдаг. Хайрын бурхан. Үнсээд үнсээд ханамгүй аз жаргал минь чамтайгаа байх хором бүр үнэтэй” хэмээн тайлбар тавьжээ.   

Биеийн жингээ гайхалтай хадгалж, үзэсгэлэнт төрхөө алдаагүй  жүжигчин бүсгүйн  өхөөрдөм хүүгийн зургийг  хүргэе.